2026 ОНЫ 06 САРЫН 25, ПҮРЭВ ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

Марафонд 6–14 насны хүүхдүүдтэй нийт 56 гэр бүл оролцож, 80 гаруй хүүхэд багачууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөв.
2026/06/01
Өдөрлөгт Хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл болон ерөнхий боловсролын 6 сургуулийн 90 гаруй хүүхэд оролцож өөрсдийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, нийгэмд хандах уриалга, хүүхдийн эрхийн талаарх санаа бодлоо футболкон дээрээ бүтээлчээр илэрхийлэн олон нийтэд хүргэв.
2026/06/01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Өдөр бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд анхааръя” уриан дор зохион байгуулж, хүүхэд бүрийн оролцоо, хөгжил, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ.
2026/06/01
Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох анхан шатны мэдлэг олгож, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэхэд үр дүнтэй ажил боллоо.
Хүүхэд багачуудынхаа аюулгүй байдлын төлөө хамтдаа анхаарцгаая!
2026/05/21
2026/04/13
Энэхүү уралдаан нь хүүхэд, залуусын урлагийн боловсролыг дэмжих, авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд оролцогчид өөрсдийн ур чадварыг сорих, туршлага хуримтлуулах үнэ цэнтэй боломжийг олгов.
2026/04/01

Зөвлөмж зөвлөгөө

2026/02/25
2026/01/10
2025/07/07
2025/06/06
Тоглоомын талбайд хүүхдээ тоглуулах үед эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
2024/06/01
Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын #ДУУДЛАГЫН_НЭГДСЭН_ТӨВ_1800_0724 утсанд хандаж өөрт тулгарсан дараах асуудлын хүрээнд зөвөлгөө, зөвлөмж аваарай. Тухайлбал,
��Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил,хамгаалал
��Нийгмийн даатгал, халамж
��Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа
��Өргөдөл, гомдол
2024/02/14

Агентлагын мэдээ

🌊☔️2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хэрлэн голын эх болон Алтай нуруунаас усжих Ховд,
Булган, Буянт, Сагсай, Согоог, Увс нуурын сав газрын Хархираа, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 сантиметрээр нэмэгдсэн байна.

Түүнчлэн  Мөнгөнморьт сум орчим, Согоог болон Туул голын эхээр усны түвшин олон жилийн дундаж хэмжээнээс 5-10 сантиметрээр давж, үерийн эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрдээд байна.☝️

Иймд дээрх гол мөрний эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол мөрөн, нуурын эрэг дагуу зорчих, амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Үерийн аюулын үед мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, эрсдэлтэй бүсээс хол байхыг зөвлөж байна.🙏☔️
2026/06/11
👉Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх

👉Цонх, тагт, шатанд хамгаалалт хийж, авирах боломжтой эд зүйл байрлуулахгүй байх

👉Халуун ус, хоол, цахилгаан хэрэгсэл газ зэрэг ахуйн эрсдэлээс хамгаалах

👉Хутга, хайч, эм, угаалгын бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

👉Зоос, зай, товч зэрэг жижиг зүйлсийг ил задгай орхихгүй байх

👉Ил гарсан утас, залгуурыг аюулгүй болгож тогтмол шалгах

👉Ус ихтэй болон цаг агаарын таагүй үед хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх
2026/06/09
2025 оны байдлаар унаач хүүхдийн тоо 12,202 д хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдаж, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоолоо.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй. Тэднийгээ хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
2026/06/05
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Баянхонгор аймаг Баянхонгор сум, Номгон баг, Гурван бүсийн өргөн чөлөө 2/207

Холбоо барих:
Утас:
Цахим шуудан: bayanhongor@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.